“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ- 2015” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

043

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ- 2015” сэдэвт эрдэм шинжилгээний гуравдугаар бага хуралд оролцогчид

Хичээлийн судалгааны арга зүй нь Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх гол арга замын нэг гэж үзэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран жил бүр “Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүй” сэдэвт ЭШ-ний үндэсний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

2015 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хуралдсан гуравдугаар бага хуралд 19 аймаг, 3 дүүргээс нийт 177 илтгэл ирснээс мэргэжлийн эксперт, сонголтоор 45 аман, 13 ханын илтгэлийг хэлэлцсэн байна. Тус хуралд мэргэжлийн багийн үндсэн илтгэгч 13, илтгэлийн зохиогч 74 багш, судлаач, их дээд сургуулийн 30 багш, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн 7, ханын илтгэлээр 12 оролцогч, хүндэт зочид 23, өөрийн хүсэлтээр 9, хурлын удирдагч 10 нийт 178 хүн оролцсон байна.

Хурлын нээлтэд БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, МХСН-ийн гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг, Жайка-ийн монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Танака Томоаки, Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх ЭМ, боловсрол нийгмийн үйлчилгээг сайжруулах төслийн менежер Сүзүки Саяака нар үг хэлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн хуралд хэлэлцүүлэгт илтгэл (Workshop)-ийг оруулсан нь нийт оролцогчдод санаа авахуйц чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэлээ.

Эдгээр илтгэлүүд нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн хүрээнд судалгаат хичээлийн арга зүйн шинэлэг санааг гаргаж, хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнг хүүхдэд гарч байгаа өөрчлөлтөөр харуулсан, судлах зүйлээ ялган тодруулсан зэрэг шинэлэг талтай байлаа.

2016 оны хурлыг 2016 оны 10 дугаар сарын сүүлийн 7 хоногт хийхээр товлов.

04    042