Бага, дунд боловсролын шинэ стандарт, хөтөлбөрийн хүрээнд суралцагчийн суралцахуйг, багшийн багшлахуйг дэмжих арга зүйг хөгжүүлэх зорилгоор “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” (2006-2009), “Багшлах арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” (2010-2013) БСШУЯ ба Жайка байгууллагын хамтарсан төсөл хэрэгжсэн билээ. Монголын боловсролд хичээлийн судалгааны арга зүйг түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий мэргэжилтэн үндэсний түвшингийн эксперт 22, зөвлөх 24, сурагч багш 11-ийг энэ төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэсэн байгаа. Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, цаашид түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилго бүхий байгуулагдсан Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг (МХСН) энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлж хичээлийн судалгааны үндэсний эксперт, зөвлөх, сургагч багшийн эрх олгох сургалтад урьж байна.

Энэхүү сургалт нь өөрийн удирдлагатай хариуцлагатай суралцахуйн зарчимд суурилсан суралцагчийн бодит үйл ажиллагаанд түшиглэн явагдана. Сургалтыг холбогдох байгууллагаас албан ёсоор авсан эрх, хөтөлбөр, шалгуурийн дагуу явуулна. Хичээлийн судалгааны үндэсний эксперт, зөвлөх, сурагч багшийн дараах болзол хангасан мэргэжилтэн, арга зүйч, судлаач, ЕБС-ийн удирдах ажилтан, багш болон багш бэлтгэх их, дээд сургуулийн багш мэргэжлийн багш нарыг бүртгэж байна. (Шалгуур болон илтгэх хуудсыг mals.mn сайтын сургалт-дотоод- төрөлжсөн сургалт хэсгээс үзнэ үү).

Сургалтын талаарх мэдээллийг лавлах утас: 99231521,

Имэйл: oyuntsetseg@mals.mn, nookoooyun@yahoo.com 

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг

By admin