Хичээлийн судалгааны арга зүйн Япон дахь сургалтад урьж байна

business meeting room

БШСУЯ, Жайка олон улсын байгууллагын хамтарсан “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил”, “Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” гэсэн хоёр шатны төслийг 2006-2013 оны хооронд хэрэгжүүлсэн нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн арга зүйн хөгжил, багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоонд чухал ач холбогдолтой болсон билээ. Цаашид төслийн үйл ажиллагаа, боловсруулсан арга зүй, технологи, багшлах арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, хичээлийн судалгааг тогтвортой үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд бэхжүүлэх үүргийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хүлээсэн бөгөөд 2013 онд байгуулагдсан Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг нь хичээлийн судалгааны арга зүйг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг. Бид төслийн үр дүнг тогтвортой бэхжүүлэх үүргийн дагуу сургалт, судалгаа, бага хурал зохион байгуулах зэргээр хичээлийн судалгааны чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Жил бүр Япон улсад хичээлийн судалгааны арга зүйн сургалтыг зохион байгуулж түүнд хамрагдсан хүмүүс орон нутаг, сургуульдаа энэ чиглэлээр амжилттай ажиллаж байна.
2016 оны Япон дахь сургалтад хамрагдах хүсэлтийг хүлээн авч бүртгэж байна. Сургалтын зардлыг хувь хүн, эсвэл хандивлагч, ажилладаг орон нутаг, сургууль зэрэг байгууллага нь хариуцна.

Сургалтын талаарх мэдээллийг лавлах утас 99231521, 99080391

имэйл: oyuntsetseg@mals.mn, tsendee_tsendee@yahoo.com, nookoooyun@yahoo.com

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг