2016 оны 08-р сарын 24-нд Монголын Хичээлийн судалгааны Нийгэмлэгийн гишүүдийн хүсэлтээр “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадвахийг бэхжүүлэх” төслийн үйл ажиллагааны хүрээнд Жайка байгуулагын сайн дурын мэргэжилтэн багш Хиками Наоко багш сонирхолтой сургалт хийлээ.

Х.Наоко багш 2014-2016 онд Дорнод аймгийн БСГ-т байгалийн ухааны мэргэжилтнээр ажиллаж, байгалийн ухааын хичээлийг багшлах арга зүй, гарын доорх материал ашиган туршилт хийх арга зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулж багш нарыг чадвахжуулж байгаа туршүлагатай мэргэжилтэн юм. Мөн Улаанбаатар хотод ШУТИС-ийн Коосен хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд, Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн арга зүйчид, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан. Энэ удаа Байгалийн ухааны хичээлийг хэрхэн зохион байгуулж, үнэлдэг талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалтад ЕБС-ийн багш нар, БХ, БМДИ-ийн судлаачид, багш бэлтгэх сургуулийн профессор багш нар оролцлоо.

Наоко багш: “Сурагчид өөрсдөө бодож, хийж, дүгнэсэн, хүүхэд бүр ойлгосон хичээл бол хамгийн сайн хичээл юм” гэж оролцогчдод онцлон захилаа (Наоко багшийн хичээлийн ppt-ийг сайтын зөвөлгөө цэсийн Япон зөвлөхийн хичээл хэсгээс үзнэ үү.).

Линк: Наоко багшийн хичээл

826-2016b  826-2016c

By admin