Илтгэх хуудсыг энд дарж татна уу.

Хичээлийн судалгааны “Үндэсний эксперт” ийн шалгуур

  1. Хичээлийн судалгааны мэргэжлийн багт ажиллаж, судалгаат хичээлийг тогтмол хамтран явуулдаг байх
  2. Үндэсний хэмжээний сургалтад сургагч багшаар ажилласан байх
  3. Хичээлийн судалгааны (бүс, орон нутгийн аль нэг түвшинд) мониторингод дор хаяж 1 удаа оролцон үр дүнтэй ажиллаж, тайлан бичсэн байх
  4. Хичээлийн судалгааны гарын авлага, зөвлөмж, модуль боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон, байх эсвэл мэргэжлийн сэтгүүл, mn сайтад 1-2 материал нийтлүүлсэн байх
  5. Жил бүр зохиогддог Хичээлийн судалгааны үндэсний эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх
  6. Японд эсвэл бусад оронд хичээлийн судалгааны арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх

Хичээлийн судалгааны “Үндэсний зөвлөх” шалгуур

  1. Хичээлийн судалгааны мэргэжлийн багт ажиллаж, судалгаат хичээлийг хамтран явуулдаг байх
  2. Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтад сургагч багшаар ажилласан байх
  3. Хичээлийн судалгааны (бүс, орон нутгийн аль нэг түвшинд) мониторингод дор хаяж 1 удаа үр дүнтэй оролцон ажиллаж, тайлан бичсэн байх
  4. Хичээлийн судалгааны гарын авлага, зөвлөмж, модуль боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон, эсвэл сэтгүүл, mn сайтад 1-2 материал нийтлүүлсэн байх
  5. Жил бүр зохиогддог Хичээлийн судалгааны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх

Хичээлийн судалгааны “Үндэсний сургагч багш” шалгуур

  1. Хичээлийн судалгааны мэргэжлийн багт ажиллаж, судалгаат хичээлийг хамтран явуулдаг байх
  2. Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтад сургагч багшаар ажилласан байх
  3. Хичээлийн судалгааны (бүс, орон нутаг, сургуулийн аль нэг түвшинд) мониторингод дор хаяж 1 удаа оролцон ажиллаж, тайлан бичсэн байх
  4. 1-2 судалгаат хичээлийг mn сайтад тавьж олны хүртээл болгсон байх

Хичээлийн судалгааны “Бүсийн сургагч багш” шалгуур

  1. Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтад дор хаяж 2-оос доошгүй удаа оролцсон байх
  2. Орон нутаг, бүсийн сургалтад 2-оос доошгүй удаа сургагч багшаар ажилласан байх
  3. Судалгаат хичээлийг 2-оос доошгүй удаа боловсруулж, заах, турших, сайжруулахад оролцсон байх

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн

By admin