МХСН Япон дахь ээлжит сургалтаа зохион байгуулав

IMG_4054-01.31

МХСН-ээс жил бүр зохион байгуулдаг Япон дахь сургалт 2017 оны 01 сарын 27-оос 02 сарын 03 хүртэлх хугацаанд Нагоя хотын Нагоя Их Сургууль дээр явагдаж өнгөрлөө.

Энэ удаагийн сургалтын агуулгад Нагоя их сургуулийн профессоруудаас Хичээлийн анализ, хичээлийн анализын талаар мэдээлэл, лекц сонсох, Японы бага, дунд, ахлах ангийн судалгаат хичээл, сургуулийн орчинтой танилцах, Японы багш нартай хамтран Монголын ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлд видео анализ хийх дадлага ажил зэрэг шинэлэг, оновчтой үйл ажиллагаа багтсан байна.

Нагоя их сургуулийн профессорууд нь Хичээлийн анализын чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд тус сургууль дээр Хичээлийн анализын олон улсын төв байгуулахаар болсон байна. Энэхүү төв нь Индонези, Малайз, Солонгос, Хятад, Иран зэрэг олон улс орнуудтай хамтарсан хичээлийн чанарын харьцуулсан судалгаа хийх зорилготой ажээ.

Энэ удаагийн сургалтын нэг гол үр дүн нь дээрх судалгаанд Монгол улс хамтран оролцох, үүний тулд МУБИС, МБУС-ийг түшиглэн Хичээлийн анализ, оношлогооны төв байгуулах саналыг тавьж харилцан зөвшөөрөлцсөн явдал юм. Энэхүү төв байгуулагдсанаар Монгол улс болон бусад улс орны хичээлийг харьцуулан судлах, хичээлийн чанарт анализ, оношлогоо хийх, ингэснээр хичээлийн сайжруулах арга зүй боловсруулах, үр дүнг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм. Мөн энэ чиглэлээр МУБИС болон Нагоя их сургуульд багш нарын мэргэжил дээшлүүлэх, хамтарсан сургалтууд явуулах боломж бүрдэнэ.

Сургалтын хугацаанд багийн гишүүдийг Нагоя Их сургуулийн ерөнхийлөгч MATSUO Seiichi хүлээн авч уулзжээ. МХСН-ийн секторын эрхлэгч, МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатараар ахлуулсан багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн тэнхмийн эрхлэгч Н.Наранцогт, МУБИС-ийн Лицей сургуулийн багш Ц.Оюунбат, Боловсролын Зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, БҮТ-ийн мэргэжилтэн Д.Түвшинтулга, Н.Найрамдал, УБ хотын Эхлэл бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Б.Лхамноржмоо, Сант сургуулийн багш А.Буянжаргал, Говьсүмбэр аймгийн Ухаалаг нэгдүгээр сургуулийн захирал Г.Сонинбат, Завхан аймгийн Тэлмэн сургуулийн багш Б.Нэргүй, Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн багш А.Батцэцэг нар орсон байна. Сургалтын баг тайлангаа амжилттай хамгаалж сертификатаа гардан авлаа. (дэлгэрэнгүйг сургалт цэснээс үзнэ үү).

IMG_3782-01.29

IMG_3912-01.30

IMG_3979-01.30

IMG_4087-01.31

IMG_4094-01.31