Тус сургууль нь 2015 оноос Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. 2017-11-29-ний өдөр үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хичээлийн судалгааны Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр МХСН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, үндэсний сургагч, шинжээч багш Д.Энхтуяа хүрэлцэн ирж хамтран ажиллаж, хичээлийн судалгааны мониторинг хийж, зөвлөн туслаж ажиллаа.

nu

Манай сургууль нь 2010 оноос эхлэн хичээлийн судалгааны арга зүйд суралцаж туршиж 2 жил, 2012-2014 онд арга зүйгээ сайжруулж сургуульд суурилсан хичээлийн судалгааг туршиж үзсэн. 2014 оноос боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, цөм хөтөлбөртэй уялдуулан судлагдахуунд суурилсан хичээлийн судалгааг хичээл, үйл ажиллагаа бүрээр хэрэгжүүлж, арга зүй туршлагаа сургууль,  бүс, аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж “Хөвсгөл аймгийн судалгаа арга зүйн түшиц сургууль болох” алсын хараатайгаар 4 жил амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд:

2015 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” эрдэм шинжилгээний бага хуралд 4 илтгэл эхний байруудад шалгарсан.

Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улиралд 1712 судалгаат хичээл заагдаж сургуулийн хэмжээнд 6 шалгаруулж мониторинг хийлгэлээ.

Заагдсан хичээлүүдээс Мониторинг үнэлгээгээр “Газарзүй” “Биологи” судлагдахууны хичээл өндөр үнэлгээ авлаа.

Хийж байгаа ажил хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа дүгнэлт хийлгэж арга зүйн үнэтэй зөвлөмжүүдийг авсандаа талархаж байгаагаа илэрхийлье …

Судалгаат хичээлүүдээс

Биологийн багш нар 6-р ангид “Амьсгалын эрхтэн, тогтолцооны бүтэц үүрэг”

Хичээл заасан багш Д.Ойдовжунай

Ажилласан жил 3

 

 1
Газарзүйн багш нар 9-р ангид “Хүн амын нягтшилд байгалийн нөхцөл нөөц баялаг нөөлөөлөх нь”

Хичээл заасан багш З.Баясгалан

Мэргэжлийн зэрэг: Заах аргач

Ажилласан жил: 6

 2
Бага боловсролын 5-р ангийн багш нар  “Манай гэр бүлийн харилцаа”

Хичээл заасан багш: П.Навчаа

Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх

Ажилласан жил: 17

 3
Гадаад хэлний багш нар The little red riding

Хичээл заасан багш: Л.Хажидмаа

Мэргэжлийн зэрэг: Заах аргач

Ажилласан жил: 19

 4
Мэдээлэл технологи багш нар Pixel

Хичээл заасан багш Б.Уламбаяр

Ажилласан жил: 5

 

 5
Биеийн тамирын багш нар “Сагсны өндөр нам залалт”

Хичээл заасан багш: Б.Агваандорж

Волеиболын спортын мастер

Ажилласан жил: 4

Мэдээ бэлтгэсэн Сургалтын менежер Б.Гантулга

6

By admin