Сэлэнгэ аймаг Мандал сумын ЕБ-ын 4-р бүрэн дунд сургууль, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл хамтран 2018 оны 04-р сарын 28-нд “Хичээлийн судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Сэлэнгэ аймгийн Мандал 4-р сургууль, Сэлэнгэ аймаг Дулаанхаан, Түшиг, Бугант, Мандал сумын 2-р сургуулийн багш, удирдах ажилтан, нийт 70 багш сургалтанд хамрагдаж, хичээлийн судалгааны арга зүйг хөгжүүлэх, багшлах арга зүйгээ сайжруулах чиглэлээр тууштай, итгэл төгс ажиллахаа илэрхийллээ.

11

Үдээс өмнө бага ангийн ЗАН-ийн багш нарын бэлтгэсэн 4-р ангийн “Хүн байгаль” судлагдахууны “Соронзонгийн үйлчлэлийн хүч” сэдэвт судалгаат хичээлийг явуулж ажиглалт, хэлэлцүүлэг хийж, шинэлэг арга туршлага, сул талууд болон тэдгээрийг сайжруулах арга замуудыг дэвшүүллээ.

22

33

Хичээлийн судалгааны эксперт Н.Оюунцэцэг багш Судалгаат хичээлийн хэлэлцүүлгийг удирдан явуулж, үдээс хойш хичээл зааж зөвөлгөө өглөө.

МХСН, Сэлэнгэ аймаг Мандал сумын ЕБ-ын 4-р бүрэн дунд сургууль

By admin