Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг- JICA нь Монгол улсын боловсролын салбарт олон талын хөрөнгө оруулалт хийж, туслалцаа үзүүлсээр иржээ. Тэдгээрийн нэг нь багш, судлаачдын мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалт юм.  Ийм сургалтын нэг болох “Development of Teaching Skills of Teachers in Elementary Arithmetic (B)” сургалтад Монгол улсаас  Боловсролын хүрээлэнгийн сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ж. Дэнсмаа, МУБИС-ийн БС-ийн багш Д. Хишигжаргал нар оролцоод ирлээ. Энэ сургалт нь 2014 оны 6 дугаар сарын 08-28-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 6 орны 8 оролцогчыг хамарсан байна.

Сургалтын зорилго нь Японы багш нар хичээлийн бэлтгэл судалгаанд үндэслэн асуудал шийдвэрлэх арга хэрэглэн математикийн хичээлийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж буйг ойлгуулах, туршлага судлах явдал байлаа.

Сургалтын хугацаанд  Японы профессор багшийн лекцийг сонсож, бага, дунд сургуулиар зочилж, тэдгээр сургуулийн математикийн багшийн хичээлд ажиглалт хийж, хичээлийн судалгаанд оролцсон. Мөн өөрсдөө тодорхой сэдвээр хичээлийн бэлтгэл судалгаа хийж, түүнийгээ зааж, хэлэлцүүлэг хийсэн. Ингэснээр хичээлийн бэлтгэл судалгаа хэрхэн хийх, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх талаар туршлага хуримтлуулж ирсэн байна.

3
2

By admin