Хичээлийн судалгааны дэлхийн нийгэмлэгийн  9дэх удаагийн WALS-2015 хурал “Хичээлийн чанарыг сайжруулах хичээлийн судалгаа” сэдвээр 11-р сарын 24-27-нд Тайландын Кон Каен Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хурал APEC-ийн Олон улсын хуралтай хамтран зохион байгуулагдаж буйгаараа онцлог байлаа. Тус хуралд 32 орны 500 гаруй төлөөлөгчид оролцсоноосхамгийн төлөөлөгч оролцсон нь Тайланд-230, Сингапур-85, Япон-50, Индонез-32, Швед-17 зэрэг байсан бол  Монголоос 2 төлөөлөгч оролцлоо.

Тус хуралд  Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийг төлөөлөн Сургалт судалгааны секторын эрхлэгч, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны сургуулийн хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатар “Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аас төсөл хэрэгжүүлэгч орнуудын хичээлийн судалгааны явц, хичээлийн судалгааны чанарыг сайжруулах арга зам” сэдэвт хэсэгт илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол хичээлийн судалгааны мэргэжлийн багийн гишүүн, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургалт, Арга зүйн тэнхмийн багш Ц.Пагмасүрэн биологи, байгаль шинжлэл дидактикийн хичээлд хэрэгжүүлж буй өөрийн арга туршлагад тулгуурлан боловсруулсан “Assessing opportunities of lesson study on classroom practices in an undergraduate science education course in Mongolia” сэдэвт ханын илтгэл хэлэлцүүлжээ.

Энэ удаагийн хуралд хичээлийн судалгааны чиглэлээр тэргүүлэгч эрдэмтэн судлаачид үндсэн илтгэлүүд танилцуулсан ба Япон багш нар нээлттэй хичээл зааж үзүүлсэн байна. Үндсэн илтгэл болон нээлттэй хичээлүүдийн видео бичлэгийг дараах линкээр орж сонирхон судалж болно.

http://ednet.kku.ac.th/~wals2015/index.php?action=TentativeSchedule

Дэлхийн Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн дараагийн хурал нь 2016 оны 09 сарын 03-05-ны өдрүүдэд Англи улсын Ексетерийн их сургуульд “Lesson Study: transforming teaching and teacher learning in professional learning communities” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

1

2

3

4

By admin