Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран 2013 оноос хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор онол практикийн бага хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн IV бага хурлыг 2016 оны 11-р сарын 22-23-ны өдөр зохион байгуулах боллоо. Энэ удаагийн хурал нь Монгол улсад боловсролын мэргэжил, арга зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт жаран жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Та бүхнийг илтгэлээ цаг тухайд нь явуулж хуралдаа амжилттай оролцохыг хүсье.
Хурлын удирдамжийг Эрдэм шинжилгээ цэсийн Үндэсний бага хурал хэсгийн 2016 хаягаас үзнэ үү.
БМДИ, МХСН