2018 оны 02-р сарын 24-нд Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг ба Жайка олон улсын байгууллагын Тусгай Хэрэгцээт Боловсрол (ТХБ)-ын төсөл хамтран сургалт зохион байгууллаа. Хичээлийн судалгааны арга зүйн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, хичээлийн судалгааны үр тайлагнах илтгэл бичих чадварт ахиц гаргах зорилготой уг сургалтад ТХБ-ын төслийн туршилтын 4 сургууль болон бусад ЕБ-ын 8 сургуулийн төлөөлөл нийт 24 багш оролцлоо. Сургалтыг ТХБ төслийн ерөнхий менежер Иший Тэцуяа нээж үг хэллээ.

Сургалтад:

  1. “Хичээлийн судалгаа-Ач холбогдол, үр дүн” сэдвээр МУБИС-ийн хөтөлбөрийн албаны дарга, МХСН-ын судалгаа арга зүйн секторын эрхлэгч, доктор Т.Ганбаатар
  2. “Хичээлийн судалгааны үр дүнг тайлагнах илтгэл бичих зөвлөмж” сэдвээр МУИС-ийн ШУИС-ийн зөвлөх проф., МХСН-ийн гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг нар хичээл зааж, асуулт ярилцлага зохион байгууллаа.

Жич: Сургагч багш нарын хичээлийн ppt-ийг mals.mn сайтын “Зөвөлгөө” цэсийн “Үндэсний эксперт, зөвлөхийн хичээл” хэсгээс үзнэ үү.

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг

2 3 41

By admin