БШСУЯ, Жайка олон улсын байгууллагын хамтарсан “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил”, “Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” гэсэн хоёр шатны төслийг 2006-2013 оны хооронд хэрэгжүүлсэн нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн арга зүйн хөгжил, багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоонд чухал ач холбогдолтой болсон билээ. Цаашид төслийн үйл ажиллагаа, боловсруулсан арга зүй, технологи, багшлах арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, хичээлийн судалгааг тогтвортой үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд бэхжүүлэх үүргийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ба 2013 онд байгуулагдсан Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг нь хүлээж хамтран ажиллаж байна. Бид энэ үйл ажиллагааны хүрээнд хүний нөөцийг бэлтгэх олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэний нэг нь жил бүр Япон улсад хичээлийн судалгааны арга зүйн сургалтыг зохион байгуулж түүнд хамрагдсан хүмүүс орон нутаг, сургуульдаа энэ чиглэлээр амжилттай ажиллаж байна.
2019 оны Япон дахь сургалтад хамрагдах аймаг, хот, дүүргийн БСУГ-ын арга зүйчид, мэргэжилтэн, боловсролын байгууллагын судлаач, СӨБ, бага, дунд боловсролын байгууллагын захирал, сургалтын менежер, багш нарын хүсэлтийг хүлээн авч бүртгэж байна. Сургалтын зардлыг хувь хүн, эсвэл хандивлагч, ажилладаг орон нутаг, сургууль зэрэг байгууллага нь хариуцна. Сургалтын талаарх мэдээллийг лавлах утас 99231521, 99180323 имэйл: nookoooyun@yahoo.com; oyuntsetseg@mals.mn; gnorjmaa@yahoo.com
Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг