Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 95 жилийн ойн ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 03-04”нд “Багшийн хөгжил” хичээлийн судалгааны өдөрлөг зохион байгуулагдлаа.
Хичээлийн судалгааны өдөрлөгт Хөвсгөл аймгийн 5 сургуулийн багш нар хичээлийн судалгааг өөрийн сургууль дээр хэрхэн зохион байгуулж буй талаараа илтгэл тавьж, доорх хуваарийн дагуу судалгаат хичээл заалаа.
№ | Судлагдахуун | Сэдэв | Анги | Хичээл заасан багш | Сургууль |
1 | Математик | Тэнцвэр | 7 | П.Маньбазар | Ирээдүй цогцолбор сургуул |
2 | Хими | Бодисын төлвийн өөрчлөлтийг жижиг хэсгийн онолоор тайлбарлах | 6 | Д.Гэрэл | Цагаан-Уул ЕБС |
3 | Хүн байгаль | Ус хаачсан бэ? | 4 | Т.Базаргүр | Далай ван сургуулийн |
4 | Физик | Сарны хөдөлгөөн | 7 | С.Мөнхзаяа | Титэм сургуулийн багш |
5 | Биологи | Сурагчдын шинжлэх ухаанчаар ярих чадварыг хөгжүүлэх | 8 | Ц.Баярхүү | ЭДЦС |
Хичээлд сууж, хэлэлцүүлэг, илтгэл сонссоны дараа МХСН-ийн үндэсний сургагч, шинжээч багш дэд профессор М.Ганбат, шинжээч багш Д.Энхтуяа нар цаашид хичээлийн судалгааг сургуулийн хэмжээнд зохион байгуулахдаа юу анхаарах талаар зөвлөгөө өглөө. Мөн М.Ганбат багш физикийн хичээл дээр туршилт, дадлагыг хэрхэн хийх талаар бодит туршилтан дээр сургалт зохион байгууллаа.