2018.10.29

Дорнод  аймгийн Хэрлэн  сумын ЕБ-ын 12 дугаар  сургууль, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “БҮСИЙН СУРГАЛТ – ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА -2” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Дорнод аймгийн 12 дугаар сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Шинэ зуун сургууль, Баяндун сум, Сэргэлэн сумын багш, удирдах ажилтан, нийт 80 багш хамрагдаж, хичээлийн судалгааны арга зүйг хөгжүүлж, багшлах арга зүйгээ сайжруулахад хамтран ажиллалаа.

Сургалтыг МХСН-ийн үндэсний эксперт багш М.Ганбат,  Ш.Сайнбилэг (МУИС) нар удирдан зохион байгуулж ажиллалаа.

Нэг. Бага ангийн багш Ш.Мягмарсүрэн  Дүрслэх урлаг технологийн “Зуурмагаар далайн амьтад урлацгаая” сэдэвт хичээлийг 5б ангид зохион байгуулсан.

z1

Хоёр. Хичээл зохион байгуулсаны дараа эксперт Ш.Сайнбилэг, М.Ганбат нар хичээлийн үе шат бүрт зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

z2

Гурав. Багш нар сургууль дээр хэрэгжүүлж буй сайн туршлагын талаарх илтгэлээ танилцуулж эксперт багш нарынхаа санал, зөвлөмжийг сонслоо.

z3

Бага ангийн багш Д.Оюунмаа математикийн хичээлдээ  хэрэглэж хүүхэд бүрийг хөгжүүлж буй  арга туршлагаа танилцуулж хэлэлцүүлэгт илтгэлийг зохион байгуулсан.

z4

Гадаад хэлний багш нар сүүлийн 5 жил хэрэгжүүлж буй туршлагыг багш Ө.Болорчимэг танилцуулж санал зөвлөмжийг сонслоо.

Дөрөв . “Судалгааны илтгэл хэрхэн боловсруулах вэ?”  арга зүйн зөвлөмжийг М.Ганбат, Ш.Сайнбилэг нар зохион байгуулж багш нарын хийж буй судалгааны ажилд үнэтэй зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн бүсийн сургуулиуд ажлын байрандаа хичээлийн судалгааг хэрхэн зохион байгуулж, үр дүнг хэрхэн тооцож буй үйл ажиллагаагаараа үзэсгэлэн гаргаж түгээн дэлгэрүүллээ.

z5

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН МЕНЕЖЕР  М.ХАРАА

By admin