“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” эрдэм шинжилгээний бага хурлыг Хөвсгөл аймагт анх удаа “Эрдмийн гүүр” судлаач багш нарын клуб, Идэр бүсийн 8 сургуулийн багш нар хамтран 2019 оны 02-р сарын 15-нд амжилттай зохион байгууллаа. Нийт 42 багшийн 24 илтгэлийг хэлэлцэн хичээлийн судалгааны арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлсэн. Дүн:
№ | Багшийн нэр | Илтгэлийн сэдэв | Сургууль | Байр |
1 | Д.Нарансайхан | Тооцоолол-Ухаалаг хэрэглээ | Далайван | I |
2 | Ц.Өлзийсайхан нар | Хүүхдийн ярих чадварыг хөгжүүлэх нь | Галт сумын ЕБС | II |
3 | Б.Шүрэнцэцэг нар | “Хурдны галт тэрэг” үнэлгээний арга зүй | Төмөрбулаг ЕБС | III |
2019 оны 4-р сарын 25-28-нд Далайван ЕБС, Ринчинлхүмбэ сумын ЕБС, Сод-Эрдэм ахлах сургууль, Нархан 8-р цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн багш нарын нийт судалгаат хичээл сууж ажиглалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Хичээлийн бэлтгэл судалгааг хэрхэн хийх ёстой вэ?, Хичээлийн судалгааны үр дүнг тайлагнах, илтгэл бичих зөвлөмж, Илтгэл бичих арга зүй зэрэг сэдвээр сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мэдээг “Эрдмийн гүүр” судлаач багш нарын клубын тэргүүн, хичээлийн судалгааны бүсийн сургагч багш Р.Цэрэн-Очир