Сэлэнгэ аймгийн Дулаанхаан ЕБС, Орхонтуул сумын 1 дүгээр сургуулийн хүсэлтээр Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл хамтран хичээлийн судалгааны арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургалтыг 2019 оны 12 сарын 7,14-ны өдөр  зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Дулаанхаан ЕБС, Орхонтуул сумын 1 дүгээр сургуулийн хүсэлтээр Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл хамтран хичээлийн судалгааны арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургалтыг 2019 оны 12 сарын 7,14-ны өдөр  зохион байгууллаа. Дулаанхаан ЕБС-ийн бага ангийн багш нарын хамтран бэлтгэсэн “Зай ашиглан гэрэл асаацгаая” сэдвээр 4 дүгээр ангид байгалийн ухааны хичээлийг багш Н.Очмаа, 6 дугаар ангид математикийн хичээлээр “Боломж, үржүүлэхийн зарчим” хичээлийг багш Алтанчимэг, Орхонтуул сумын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш нарын хамтран бэлтгэсэн “Бөмбөлөгийг үлээхгүйгээр хийлцгээе” 5 дугаар ангийн байгалийн ухааны туршилт хичээлийг  багш  Алтанчимэг, математикийн багш Б.Уранчимэг  11 дүгээр ангид сурагчдын мэдлэг бүтээх явцыг дэмжсэн хичээл зохион байгуулж, багш нарын хичээл дээр тулгуурлан хэлэлцүүлэгт бэлтгэх, оролцох, хичээлийг хэрхэн ажиглаж, хэлэлцэх арга зүйг ярилцлаа.

Дулаанхаан сумын ЕБС-ийн судалгаат хичээл:

Орхонтуул сумын I сургуулийн судалгаат хичээл:

Сургалтыг хичээлийн судалгааны нийгэмлэгийн хүндэт гишүүн, хичээлийн судалгааны үндэсний эксперт О.Чулуунцэцэг, Д.Энхтуяа болон үндэсний зөвлөх Л.Сувдаа нар удирдаж, хичээлийн бэлтгэл судалгаа чухал болохыг жишээгээр тайлбарлаж, хичээлд бэлтгэх, хичээлийн судалгаа гэж юу болох, илтгэл хэрхэн бичих талаар зөвлөгөө өглөө.

Мөн Япон, Солонгос орны боловсролын тогтолцоо, түүний онцлогийн талаар сургалт явуулж, ажилдаа хэрэгжүүлж болох санаануудыг сургагч багш нар жишээгээр харууллаа.

Мэдээ бэлтгэсэн: Сэлэнгэ аймгийн хичээлийн судалгааны салбар зөвлөлийн дарга Л.Сувдаа

By admin