МХСН-ийн 10 жилийн ойн үйл аижллагааны хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МХСН, МУБИС хамтран “Хичээлийн судалгаа” нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш нар 4 дүгээр ангийн математикийн судалгаат хичээл зааж үзүүлэх бөгөөд, хичээлд ажиглалт хийх, хэлэлцүүлэг явуулах арга зүйд суралцаж, хичээлийн онцлог, арга зүйн талаар хэлэлцүүлэгт оролцох боломж бүрдэнэ.
Мөн зөвлөх багш нарын лекц сонсох боломжтой болно.
Та өдөрлөгт оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://forms.office.com/r/K7TMZfqPN1