Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 12 дугаар сургууль, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран 2018 оны 04-р сарын 21- 22-ны өдрүүдэд “БҮСИЙН СУРГАЛТ – ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Дорнод аймгийн 12 дугаар сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Шинэ зуун сургууль,  Баяндун сум, Сэргэлэн сум, Дашбалбар сумын багш, удирдах ажилтан, нийт 87 багш хамрагдаж, хичээлийн судалгааны арга зүйг хөгжүүлж, багшлах арга зүйгээ сайжруулахад хамтран ажиллалаа.

Сургалтыг МХСН-ын судалгаа арга зүйн секторын эрхлэгч, хичээлийн судалгааны үндэсний эксперт, доктор Т.Ганбаатар, хичээлийн судалгааны үндэсний эксперт Д.Энхтуяа нар зохион байгуулсан.

Нэг. Сургалтын эхний өдөр бага ангийн 2, суурь боловсролын 2 судалгаат хичээлийг зохион байгуулж ажиглалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүнд:

  • Бага ангийн багш Т.Энхнаран математикийн“ Тойрог дугуй мөн үү?” сэдэвт хичээлийн 3а ангид зохион байгуулсан.

11

  • Бага ангийн багш Ж.Долгормаа монгол хэлний “Эхийг уншиж орчныг тодорхойлцгооё” сэдэвт хичээлийг 5в ангид зохион байгуулж дор бүр нь хэлэлцүүлгийг зохион байгуулж, шинжээч багш нарын санал дүгнэлт, зөвөлгөөг сонсож засан сайжруулсан хөтөлбөртэй болсон.

22

  • Гадаад хэлний багш Б.Баярмаа “Эд зүйлсийг юугаар хийдэг вэ?”  сэдвээр 8а ангид англи хэлний хичээлийг зохион байгуулсан.

33

  • Математикийн багш Н.Сарангэрэл “Координатын хавтгай” сэдвээр 6 р ангид зохион байгуулсан.

44

Хоёр. Судалгаат хичээлийн дараа хэлэлцүүлгийг ажиглалт хийсэн багш нартай зохион байгуулж хичээл бүрийн ард шинжээч багш Т.Ганбаатар, Д.Энхтуяа нар тухай бүрд нь засан сайжрууулах зөвлөгөөг өгч ажилласан нь үр дүнтэй байсан.

55

66

77

Гурав. Бага ангийн багш нарт багш Д.Энхтуяа “Хичээлийн судалгаа зохион байгуулахад бага ангид бэрхшээл юу байсан вэ” сургалт мэдээллийг зохион байгуулсан.

88

Дөрөв. Математикийн багш нарт багш Т.Ганбаатар “Математикийн боловсролын өнөөгийн байдал” сэдвээр сургалт мэдээлийг зохион байгуулсан.

99

Тав. Сургалтын 2 дахь өдөр МХСН-ийн сургалтын сектерийн эрхлэгч Т.Ганбаатар “Тэмдэглэлд суурилсан  хичээлийн судалгааны арга зүй”, “Хичээлийн судалгааны олон улсын чиг хандлага” сэдвээр нийт оролцогчдод онол, дадлага, практик туршлагын чиглэлээр зохион байгуулсан.

100

101

Дүгнэлт. Хичээлийн судалгааны арга зүй сэдвээр 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан нь аймагтаа анхдагч болж чадсан. Хичээлийн ажиглалт, хэлэлцүүлгийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулахад шинжээч багш нар маань үнэтэй зөвлөгөөг өгсөн нь давуу тал байлаа. Сургалтад хамрагдсан багш нар үр дүнтэй өгөөжтэй сургалт болсон гэж 100% үнэлсэн ба бага боловсролын 2, суурь боловсролын 2 судалгаат хичээлийн сантай болж судалгаат хичээлийн сангаа нэмэгдүүлж чадсан.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН МЕНЕЖЕР М.ХАРАА

By admin