Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгээс санаачлан зохион байгуулдаг Монголын багш нар, боловсролын байгууллагын удирдлагад зориулсан “Хичээлийн судалгааны арга зүй” ээлжит сургалт 2018 оны 5 дугаар сарын 05-аас 06 дугаар сарын 06-ны хооронд Япон улсын Токио хотод амжилттай болж өндөрлөлөө.
Япон дахь сургалтад багшилсан NPO буюу ашгийн бус байгууллагын гишүүн Фүкүчи Акитэрү, Орий захирал /хуучин БСГ дарга байсан/, Тояама захирал, Минато дүүргийн боловсролын газрын дарга Ясухира Аоки болон бусад хичээл заасан багш нар, зохион байгуулсан Сүзуки болон Минато Хичээлийн судалгааны академи АББ, Минато дүүргийн Боловсролын газар, Минато дүүргийн Сэйнан, Широганэно-ока бага, дунд сургууль, Токио Гакугэй их сургуулийн түшиц Сэтагаяа дунд сургуульд МХСН-ийн өмнөөс гүн талархал илэрхийлье. (сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сайтын сургалт цэсийн Гадаад –> Япон дахь сургалт 2018 хэсгээс үзнэ үү)
МХСН