321Монголын Хичээлийн Судалгааны shagНийгэмлэг (МХСН) үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ-2018” сэдэвт уламжлалт онол практикийн VI бага хурал 2018 оны 11 дугаар сарын 16, 17-ны өдөр БМДИ дээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг болон Япон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”, Тусгай хэрэгцээт боловсролын START  төсөл хамтран зохион байгууллаа.

МХСН үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой болон “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр хот, хөдөөгийн ЕБ-ийн сургууль, цэцэрлэг, багш бэлтгэдэг их дээд сургуулиуд хичээлийн судалгааны талаарх практик туршлагаа хуваалцан үзэсгэлэн гаргасан нь энэ жилийн шинэлэг арга хэмжээ байлаа. Үзэсгэлэнд Орхон аймгийн IV цэцэрлэг, Өвөрхангай аймгийн 1-р сургууль, Завхан аймгийн Чандмана-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС, Сэлэнгэ аймгийн Түшиг, IV сургууль, Дорнод хэрлэн-12, нийслэлийн “Шинэ эхлэл”, 45, 28, МУИС-ийн хими дидактикийн, физик дидатикийн хамтлаг, МУБИС-ийн судлаачид оролцлоо.

m2Хурлын эхэнд 9.00-11.00 цагт МХСН-ийн үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ явагдлаа. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, VI бага хурлыг нээж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор нээж баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, “Хичээл заахаас өмнө хүүхдээ, агуулгаа, арга зүйгээ судалж, бэлтгэснээр багш нь судлаач багш, сургууль нь сурагчдын хөгжлийг дэмжсэн, сургалт нь суралцахуйг дэмжсэн болох юм. БСШУСЯ нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн хичээлийн судалгааг цаашид тогтмол, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэж хэлсэн үгэндээ онцлоод хурлыг зохион байгуулагч байгууллага болон оролцогчдод талархал илэрхийллээ.

Мөн Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал, Д.Сүрэнчимэг, ахмад судлаач Б.Бурмаа, Монгол дахь олон улсын Жайка байгууллагын хэрэгжүүлж буй ПРОЦЕСС төслийн мэргэжилтэн Фукио Томохиро, улсын тэргүүний “Ган зам” 20-р сургуулийн захирал, МУ-ын Гавьяат багш, Н.Батбаяр, Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн төлөөлөгч М.Баасанхүү, Орхон аймгийн IV цэцэрлэгийн хамт олон мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэж үг хэллээ.

m3  m4

Хурлын үеэр 15 байгууллага, хичээлийн судалгааны мэргэжлийн багууд үзэсгэлэн гаргаж, арга зүй туршлагаа хуваалцав.

m5m6Хичээлийн судалгааны арга зүйг манай оронд сурагчдын суралцахуйг дэмжих багшлах арга зүйг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан Монголын улсын их, дээд сургуулийн судлаач, ахмад багш У.Доёд, Б.Бурмаа, Н.Нэргүй, О.Чулуунцэцэг, Г.Нэргүй болон Японы Токио хотын Минато дүүргийн “Минато хичээлийн судалгааны академи”-ийн удирдах зөвлөлийн гишүүн ахмад багш Фүкүчи Акитэрү, Тояама Ёширо, Орий Мичио, нарт Монголын Хичээлийн Судалгааны нийгэмлэгийн 5 жилийн ойг тохиолдуулан шинээр бий болгосон ХҮНДЭТ ДЭВТЭРТ нэрийг нь бичин алдаршуулж, гэрчилгээ олгосон нь оролцогчдын сэтгэлийг хөдөлгөсөн арга хэмжээ байлаа. Хичээлийн судалгааны чиглэлээр анхны доктор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн  Хөтөлбөрийн хорооны дарга Т.Ганбаатар, Дэлхийн Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн хуралд анхны илтгэл хэлэлцүүлсэн Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн тэнхимийн багш Ч.Нямгэрэл нарт, МХСН-ийн анхны салбар зөвлөлийг байгуулсан Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлд “Анхдагч”-ийн батламж гардууллаа.

Ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд улсын тэргүүний “Ган зам” 20-р сургуулийн багш Д.Амгаланбаатар морин хуурын аялгуу эгшиглүүлж, МУБИС-ийн багшийн сургуулийн оюутнуудтай хамт нийт оролцогчид “Багшаа дуулья” дуугаа дуулснаар ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өндөрлөж, бага хурлын үйл ажиллагаа эхэллээ.

m8 m7Хурлын нээлтээр БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэллээ. Онол практикийн VI бага хуралд хичээлийн судалгааны мэргэжилтэн, их дээд сургуулийн багш судлаачид, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн, СӨБ, ТХБ болон ЕБС-ийн аман болон ханын илтгэл хэлэлцүүлсэн сургуулийн захирал, менежер, багш нар, хүндэт зочид, сонирхсон оролцогчид, хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ажилтан зэрэг 270 гаруй хүн оролцсон байна.

Хуралд 16 аймаг, 6 дүүргээс нийт 131 илтгэл ирснээс Хичээлийн судалгааны үндэсний экперт, зөвлөхүүд тодорхой шалгуурын дагуу шүүж, 54 илтгэлийг сонгон хэлэлцлээ. Хурлын нэгдсэн хуралдаанаар мэргэжлийн баг, судлаагчдын 5 илтгэл, Байгалийн ухааны салбар хуралдаанд 14 илтгэл, Нийгмийн ухааны салбар хуралдаанд 9 илтгэл, Бага боловсрол, хүүхдийн хөгжлийн салбар хуралдаанд 14 илтгэл, Сургуульд суурилсан судалаа, тусгай хэрэгцээт боловсролын салбар хуралдаанд 8 илтгэл, ханын 4 илтгэл илтгэлийг хэлэлцсэн байна.

Хурлын нэгдсэн хуралдаанаар мэргэжлийн баг, судлаагчдын 5 илтгэл, Байгалийн ухааны салбар хуралдаанд 14 илтгэл, Нийгмийн ухааны салбар хуралдаанд 9 илтгэл, Бага боловсрол, хүүхдийн хөгжлийн салбар хуралдаанд 14 илтгэл, Сургуульд суурилсан судалаа, тусгай хэрэгцээт боловсролын салбар хуралдаанд 8 илтгэл, ханын 4 илтгэл илтгэлийг хэлэлцсэн байна.

Хуралд хамгийн олон Завхан (24), Дорнод (13), Орхон (13) Дархан (11), Сүхбаатар дүүрэг (10) ирүүлсэн бол Баянхонгор, Архангай, Дорноговь, Сүхбаатар, Төв аймгуудаас илтгэл ирээгүй байна. Онол практикийн VI бага хуралд ирүүлсэн илтгэлүүдийн судалгааны цар хүрээ, практик ач холбогдол, илтгэгчдийн ур чадвар зэрэг олон үзүүлэлтээр өмнөх жилүүдийн хурлын илтгэлээс сайжирсаныг хичээлийн судалгааны эксперт, зөвлөхүүд тэмдэглэсэн байна.

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй дөрвөн илтгэлийг /салбар хуралдаан бүрээс нэг илтгэл/ сонгон шалгаруулж, Япон, Солонгос, Орос улсад очиж хичээлийн судалгааны туршлага судлах эрхийн бичгээр урамшуулсан байна:

Эрхийн бичиг Салбар хуралдаан Илтгэлийн нэр Илтгэгч: аймаг/дүүрэг сургууль, нэр
ОХУ-ын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах Нийгмийн ухаан Анхааралтай сонсох аргаар сонсох, ярих, бичих чадварыг хөгжүүлэх нь Дорнод Хэрлэн 12 дугаар сургуулийн багш Ж.Цэрэндолгор
Япон улсад хичээлийн судалгааны арга зүй сургалтад хамрагдах Сургуульд суурилсан Монгол хэлний сургуулийн хөтөлбөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕБС-ийн VI сургуулийн сургалтын менежер Б.Алимаа
Солонгос, Монголын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах Хүүхдийн хөгжил Алхам алхмаар сурагчдыг бүтээлч үйлд хөтлөх нь Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн багш Д.Оюунмаа
Байгалийн ухаан Суралцахуйн алдаанаас асуудлыг шийдвэрлэх Дорнод аймгийн Шинэ хөгжил ЦС-ийн багш Д.Урантогос

m9 m11

Онол практикийн VI бага хурлын “Түгээн дэлгэрүүлэгч” гэсэн номинацийн эздийг шалгаруулсан байна. Анхдагч номинаци олгоогүй.

Номинацийн эзэд:

Номинаци Байгууллага Юуны төлөө
1 “Түгээн дэлгэрүүлэгч” Завхан аймгийн БСУГ Хамгийн олон илтгэл хэлэлцүүлсэн аймаг тул
2 “Түгээн дэлгэрүүлэгч” Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургууль Хамгийн олон илтгэл хэлэлцүүлсэн сургууль тул
3 “Түгээн дэлгэрүүлэгч” А.Дэмбэрэлнямбуу (УБ хотын Шинэ үе дунд сургуулийн сургалтын менежер)

Ц.Чимэдрэгзэн (Завхан аймгийн БСУГ-ын мэргэжилтэн)

Г.Дэмбэрэлмаа (Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн багш) нарын хамтарсан

Онол практикийн 1-6 дугаар бага хуралд тасралтгүй оролцож 6 үр дүнтэй илтгэл хэлэлцүүлсэн багш тул

Мөн хурлын үеэр Монгол улсад багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд  өөрийн бодит үйл ажиллагаагаар оролцож, зохих шалгуурыг хангасан багш нарт хичээлийн судалгааны “Үндэсний зөвлөх”, “Бүсийн сургагч багш”-ийн эрх олгосон байна. Үүнд:

Мэргэжилтний эрх Хэнд Үндсэн ажил
Үндэсний зөвлөх А.Дэмбэрэлнямбуу УБ хотын Шинэ үе дунд сургуулийн сургалтын менежер
Бүсийн сургагч багш Д.Оюунмаа Дорнод аймгийн Хэрлэн-12 дугаар сургуулийн багш
Бүсийн сургагч багш М.Хараа Дорнод аймгийн Хэрлэн 12 дугаар сургуулийн багш

МХСН-ийн “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй- 2018” сэдэвт онол практикийн VI бага хурлыг амжилттай зохион байгуулсан хурлыг зохион байгуулах О.Оюунтунгалаг ахлагчтай ажлын хэсэг, БМДИ-ийн арга зүйч, ажилтан, МХСН-ийн гишүүд, Тусгай хэрэгцээт боловсрол СТАРТ төслийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье (дэлгэрэнгүй мэдээллийг itpd.mn, mals.mn сайтаас үзээрэй).

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

МОНГОЛЫН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ НИЙГЭМЛЭГ

m10

By admin