WALS-2018 LESSON STUDY AND TEACHER EDUCATION INTERNATIONAL CONFERENCE” (ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА БА БАГШИЙН БОЛОВСРОЛ) Олон Улсын хурал 2018 оны 11-р сарын 23-26-ны өдөр Бээжин хотын Beijing Normal University-д зохион байгуулагдлаа. Тус хуралд 30 орны 1000 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар хичээлийн судалгаа, хичээлийн чанар үр өгөөж, багшлах арга зүйн талаар хэлэлцэж, улс орон бүр өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулсан байна.
Манай улсаас МУИС, БМДИ-ийн багш, мэргэжилтэн болон “Шинэ эхлэл”, Өвөрхангай аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн багш нар, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ. Тус хуралд манай улсаас анх удаа ЕБ-ын сургуулийн багш нар оролцож буй сайхан тохиолдол байлаа. Өвөрхангайн А.Батцэцэг, Д.Даваажаргал, Я.Энхтуяа, Л.Амгалан.багш нар “A method to include proper questions in the lesson planning” (Хичээлийн төлөвлөлтөнд асуултыг оновчтой тусгах арга зүй) илтгэлээр оролцсон бөгөөд тэдний судалгааг Япон, Сингапур, Хятад, Тайланд, Английн судлаачид ихэд сонирхож байсныг энд тэмдэглэсэн байна.
Мөн тус хуралд Ж.Энэбиш (БМДИ), Ж.Батхишиг (Шинэ эхлэл), Ч.Нямгэрэл (МУИС), О.Оюунтунгалаг (БМДИ) нар “Methodological of solution of a lesson taught on the lesson topic ‘effect of temperature on the reaction rate’ by using the Boltzmann distribution”, Э.Даваахүү (БМДИ), Ж.Энэбиш, М.Ганбат (МУИС) нар “The results of a study of misconception among teachers of primary schools within the subject of “study and experimenting of the changes in solid substance in the process of dissolution in the water” сэдэвт ханын илтгэл, Ж.Энэбиш, Ч.Нямгэрэл, Б.Батчимэг (нийслэлийн 6-р сургууль), Д.Түмэнбаяр (МУИС), О.Оюунтунгалаг нар “The results of a study of alternative concept of teacher’s of general education school within the scope of an ‘Activation energy and impact of catalysts on the speed of chemical reaction” сэдэвт аман илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн байна.
Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг
2018.12.03.