Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь (МХСН) 2013 онд байгуулагдсанаасаа хойш Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй (тухайн үеийн нэрээр) хамтран сурагч төвтэй суралцахуйг дэмжих багшийн арга зүйг хөгжүүлэх чиглэлээр онол, практикийн бага хурлыг 2019 он хүртэл тогтмол зохион байгуулж ирсэн. Гэвч дэлхий нийтэд тархсан “КОВИД-19” цар тахлын улмаас 2020-2022 онуудад хурлын үйл ажиллагаа тасалдсан билээ. Ээлжит VIII дугаар бага хурлаа 2023 оны 5 дугаар сарын 19-20 өдрүүдэд зохион байгуулах удирдамжийг та бүхэнд хүргэж байна.

Энэ удаагийн хурал нь МХСН байгуулагдсаны 10 дахь жилд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог билээ. Мөн ЖАЙКА Олон Улсын байгууллагын Токио дахь төвөөс Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ, мэргэжилтэн Кенго ХАЯАШИ оролцохоос гадна их сургуулийн профессор ирж хичээлийн судалгааны талаар лекц уншина.

Онол, практикийн бага хурлын талаарх мэдээлэл авахыг хүсвэл доорх удирдамжтай танилцана уу. Мөн холбогдох мэдээллийг тухай бүрд МХСН-ийн www.mals.mn болон БЕГ-ын www.edu.gov.mn сайтад байршуулна.

МОНГОЛЫН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ НИЙГЭМЛЭГ

2022.02.10

By admin