БШУЯ, JICA Олон улсын байгууллагын хамтарсан “Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжиж дуусахад 2013 оны 8 дугаар сарын 31-ны өдөр хичээлийн судалгааны арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх зорилгоор нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг байгуулагдсан. Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд бэхжүүлэх үүрэг хүлээсэн төрийн байгууллага болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институттай хамтран ажилладаг.
Зорилго:
Монгол улсын боловсролд хичээлийн судалгааны арга зүйг судалж хөгжүүлэх замаар хүүхдийг хөгжүүлэх шинэ арга технологийг бий болгох, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сургууль дээр багш нар мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
• Хичээлийн судалгааны арга зүйн чиглэлээр сургалт явуулах, судалгаа хийх
• Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн профессор багш нар болон дунд сургуулийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхэд хөгжүүлэх хичээлийн шинэ арга зүй, технолог бий болгож үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх
• Сургууль төвтэй багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг хөгжүүлэх, багш бэлтгэдэг их, дээд сургууль төгсөгчдийг хичээлийн судалгааны арга зүйн чадвартай болгоход дэмжлэг үзүүлэх
• Хичээлийн судалгааны арга зүйн чиглэлээр сургалт явуулах, мониторинг хийх, зөвөлгөө өгөх, сурталчилгаа явуулах, гадаад дотоодод туршлага судлуулах
• Хичээлийн судалгааны арга зүйн чиглэлээр нарийн мэргэжсэн мэргэжилтэн (эксперт, зөвлөх, сурагч багш гэх мэт) бэлтгэх
• Хичээлийн судалгааны арга зүйг хөгжүүлэх чиглэлээр гадаад орны хичээлийн судалгааны нийгэмлэгүүдтэй хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх, олон улс (WALS)-ын болон бусад эрдэм шинжилгээний хуралд оролцох, хурал зохион байгуулах, туршлага солилцох
• Хичээлийн судалгааны арга зүйн чиглэлээр Япон болон бусад оронд сургалтад хамруулах
Гишүүнчлэл
МХСН-ийн гишүүнчлэлээр багш, сургуулийн удирдах ажилтан, боловсролын салбарын бусад байгууллагын арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн профессор багш, оюутан элсэн ажиллана. Гишүүний албан ёсны татваргүй.
ЭШ-хурал (дотоод, гадаад)
• 2013 онд “Хүүхдийн хөгжил-Хичээлийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг зохион байгуулсан.
• 2014 оны 12-р сард “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдвээр хоёрдугаар бага хурлыг зохион байгуулсан.
• 2015 оны 12 дугаар сарын 17-18 өдрүүдэд Эрдэм шинжилгээний ээлжит гуравдугаар бага хурлыг зохион байгуулна.
• 2013 оноос Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг (WALS)-ийн олон улсын хуралд тогтмол оролцож туршлага судалж, жилд салбар хуралдаанд 1-2 илтгэл хэлэлцүүлж байна.
Сургалт
• Хичээлийн судалгааны арга зүйн үндэсний хэмжээний сургалт жил бүр БМДИ-тэй хамтарч зохион байгуулдаг
• Математик, байгалийн ухааны багш нарт зориулсан багшлах арга зүйн семинарыг Японы болон өөрийн багш нарын удирдлагаар зохион байгуулдаг
• 2015-2016 оны хичээлийн жилээс Японд мэргэжил дээшлүүлсэн мэргэжилтэний цуврал сургалтыг эхэлж байна.
• Сургуулийн удирдлага болон багш нарт зориулсан захиалгат сургалт
• Жил бүр хичээлийн судалгааны арга зүйн чиглэлээр Япон улсад багийн сургалтыг зохион байгуулж байна (10-15 хүнтэй баг)
• Сургуульд суурилсан хичээлийн судалгааны чиглэлээр зорилтот сургуулийн сургалт, хамтын ажиллагаа
Мониторинг
• Аймаг, дүүргийн хичээлийн судалгааны мониторинг жил бүр
• Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хичээлийн мониторинг
• Захиалгат мониторинг
Хамтын ажиллагаатай байгууллага
• Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)
• Боловсролын хүрээлэн (БХ)
• Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС)
• Монгол улсын их сургууль (МУИС)
• Аймаг, хотын Боловсрол, соёлын газрууд
• Японы Гакугейн их сургууль
• Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг (WALS)