Илтгэх хуудсыг энд дарж татна уу.
Хичээлийн судалгааны “Үндэсний эксперт” –ийн шалгуур
- Хичээлийн судалгааны мэргэжлийн багт ажиллаж, судалгаат хичээлийг тогтмол хамтран явуулдаг байх
- Үндэсний хэмжээний сургалтад сургагч багшаар ажилласан байх
- Хичээлийн судалгааны (бүс, орон нутгийн аль нэг түвшинд) мониторингод дор хаяж 1 удаа оролцон үр дүнтэй ажиллаж, тайлан бичсэн байх
- Хичээлийн судалгааны гарын авлага, зөвлөмж, модуль боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон, байх эсвэл мэргэжлийн сэтгүүл, mn сайтад 1-2 материал нийтлүүлсэн байх
- Жил бүр зохиогддог Хичээлийн судалгааны үндэсний эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх
- Японд эсвэл бусад оронд хичээлийн судалгааны арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх
Хичээлийн судалгааны “Үндэсний зөвлөх” шалгуур
- Хичээлийн судалгааны мэргэжлийн багт ажиллаж, судалгаат хичээлийг хамтран явуулдаг байх
- Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтад сургагч багшаар ажилласан байх
- Хичээлийн судалгааны (бүс, орон нутгийн аль нэг түвшинд) мониторингод дор хаяж 1 удаа үр дүнтэй оролцон ажиллаж, тайлан бичсэн байх
- Хичээлийн судалгааны гарын авлага, зөвлөмж, модуль боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон, эсвэл сэтгүүл, mn сайтад 1-2 материал нийтлүүлсэн байх
- Жил бүр зохиогддог Хичээлийн судалгааны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх
Хичээлийн судалгааны “Үндэсний сургагч багш” шалгуур
- Хичээлийн судалгааны мэргэжлийн багт ажиллаж, судалгаат хичээлийг хамтран явуулдаг байх
- Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтад сургагч багшаар ажилласан байх
- Хичээлийн судалгааны (бүс, орон нутаг, сургуулийн аль нэг түвшинд) мониторингод дор хаяж 1 удаа оролцон ажиллаж, тайлан бичсэн байх
- 1-2 судалгаат хичээлийг mn сайтад тавьж олны хүртээл болгсон байх
Хичээлийн судалгааны “Бүсийн сургагч багш” шалгуур
- Үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтад дор хаяж 2-оос доошгүй удаа оролцсон байх
- Орон нутаг, бүсийн сургалтад 2-оос доошгүй удаа сургагч багшаар ажилласан байх
- Судалгаат хичээлийг 2-оос доошгүй удаа боловсруулж, заах, турших, сайжруулахад оролцсон байх
Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн