2023 оны 5 сард ЖАЙКА ОУБ, БЕГ, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийн дэмжих багшлах арга зүй -Хичээлийн судалгаа” онол, практикийн хуралд шалгарсан 4 илтгэгч маань Японд туршлага судлах эрхээр шагнуулсан билээ. Шалгарсан илтгэгч нар болон бусад багш нар маань Токио Гакугэй Их сургуулийн харьяа цэцэрлэг, бага, дунд сургуулиудаар зочилж хичээлд ажиглалт хийхийн зэрэгцээ Михана бага сургуулийн хичээлийн судалгааны нээлттэй өдөрлөгт оролцоод ганзага дүүрэн ирж өнөөдөр тайлангаа тавив.
Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулсан Токио Гакугэй их сургуулийн проф. Фүкүчи, проф. Камата, KOEI судалгааны төв, МХСН-ийн гишүүн Саяака Сүзүки, Тэцүяа Иший, багийн ахлагч Х.Ганбаатар, БЕГ-ын мэргэжилтэн Э.Даваасүрэн болон хамтран ажиллаж буй Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ЖАЙКА ОУБ-ын мэргэжилтэн Хаяаши нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
Маш баялаг, үр өгөөжтэй хөтөлбөр боловсруулан хүлээж авсан Японы багт, мөн ганзага дүүрэн олзтой, хийж бүтээхийн сэтгэлээр жигүүрлэн ирсэн багийн гишүүддээ талархал илэрхийлье. Багийн гишүүд маань өөрсдийн сурсан мэдсэн, сонирхсон, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санаагаа Та бүхэнтэй цувралаар хүргэх болно. Энэ удаад багийн бүрэлдэхүүн, товч тайлан, зургийн цомгоос танилцуулж байна.
Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг
2023 оны 11 дүгээр сарын 13