Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, Боловсролын ерөнхий газраас хамтран зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүй-Суралцагч төвтэй хичээл, үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн бага хурлын удирдамжийг хүргэж байна. Багш нарын хүсэлтээр IX удаагийн хурлыг 2025 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар тов гарлаа. Багш нар минь хүүхдийн хөгжлийг дэмжиж, хоцрогдлыг арилгаж, сурагч төвтэй хичээл, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа туршлагаа солилцоорой. Та бүхний хичээлийн судалгаа хэрэгжүүлэх үйлсэд нь амжилт хүсье.

By admin