Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг байгуулагдсаны 5 жилийн ойн босгон дээр “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ-2017” сэдэвт уламжлалт онол практикийн V бага хурал 2018 оны 01 дугаар сарын 11, 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд 17 аймаг, 5 дүүргээс нийт 138 илтгэл ирсэнээс Хичээлийн судалгааны үндэсний экперт, зөвлөхүүд тодорхой шалгуурын дагуу шүүж, 54 илтгэлийг сонгон хэлэлцлээ. Хуралд хамгийн олон буюу 20 илтгэлийг Дорнод аймаг ирүүлсэн бол Ховд 15, Завхан, Дархан-Уул тус бүр 12, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг тус бүр 10, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9 илтгэл ирүүлсэн байна. Харин Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгаас илтгэл ирээгүй байна.

Онол практикийн V бага бага хуралд хичээлийн судалгааны мэргэжилтэн, их дээд сургуулийн багш судлаачид, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн, СӨБ, ТХБ болон ЕБС-ийн аман болон ханын илтгэл хэлэлцүүлсэн сургуулийн захирал, менежер, багш нар, хүндэт зочид, хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ажилтан зэрэг 170 гаруй хүн оролцсон байна.

Хурлын нээлтэд БМДИ-ийн захирал А.Туяа, МХСН-ийн гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг, Жайка-ийн монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Танака Томоаки нар үг хэллээ.

Бага хурлын 4 салбар хуралдаанаар “Сургуульд суурилсан хичээлийн судалгаа”-нд 3, “Хүхдийн хөгжил”-д 4, “Тусгай хэрэгцээт боловсрол” 6,“Байгалийн ухаан”-ны 12, “Хэл, нийгмийн ухаан”-ы салбар 14 , “Бага боловсрол”-ын 11 илтгэлийг тус тус хэлэлцлээ.

Онол практикийн V бага хурлын илтгэлүүд судалгааны цар хүрээ, практик ач холбогдол, илтгэгчдийн ур чадвар зэрэг олон үзүүлэлтээр өмнөх жилүүдийн хурлын илтгэлээс сайжирсаныг Хичээлийн Судалгааны эксперт, зөвлөхүүд үнэлсэн байна.

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй дөрвөн илтгэлийг /салбар хуралдаан бүрээс нэг илтгэл/ сонгон шалгаруулж, Япон, Солонгос, Орос улсад очиж хичээлийн судалгааны туршлага судлах эрхийн бичгээр урамшуулсан байна:

h1

Хуралд 7 ханын илтгэл оролцсоноос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын сургуулийн Б.Долгорсүрэн ахлагчтай бага ангийн багш нарын “6 настай хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх арга зүй” сэдэвт илтгэл үр нөлөөтэй илтгэлээр шалгарч Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах эрх авсан байна.

Энэ жилийн хурлын нэг онцлог нь V бага хурлын “Анхдагч”, “Түгээн дэлгэрүүлэгч” гэсэн хоёр байгууллагад олгох номинацийг шалгаруулж талархал илэрхийлсэн явдал юм.

Номинацийн эзэд:

h2

Хурлын үеэр Монгол улсад багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд  өөрийн бодит үйл ажиллагаагаар оролцож, зохих шалгуурыг хангасан багши нарт хичээлийн судалгааны “Үндэсний шинжээч”, “Бүсийн сургагч багш”-ийн эрх олгосон байна. Үүнд:

h3

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй- 2017” сэдэвт онол практикийн V бага хурлыг амжилттай зохион байгуулсан БМДИ-ийн арга зүйч, албан хаагчид, МХСН-ийн гишүүд, Тусгай хэрэгцээт боловсрол төслийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг

 

By admin