Дундговь аймгийн Сайнцагаан сумаас санаачлан “Чадвартай багш-Чанартай боловсрол” дэд хөтөлбөрийн хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд “Хичээлийн судалгааны арга зүй” сэдэвт сургалт 2019 оны 04-р сарын 01-02-ны өдөр ЕБ-ын “Мандал” сургууль дээр явагдлаа.

“Хичээлийн судалгааны арга зүй” сэдэвт сургалтад төвийн 5 сургууль, сумдын сургалтын менежер, ЗАН-ийн ахлагч нар болон байгалийн ухааны болон бага ангийн багш нар, БСУГ-ын мэргэжилтэн зэрэг төлөөллийн 65 хүн хамрагдлаа.

Сургалтыг МХСН-ийн гүйцэтгэх захирал, БХ-ийн ХС-ийн зөвлөх доктор, Н.Оюунцэцэг, хичээлийн судалгааны үндэсний эксперт Д.Энхтуяа нар удирдан зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Судалгаат хичээлийн жшээн дээр практик хосолсон арга хэлбэрээр зохион байгуулагдсан нь оролцогчдын талархалыг хүлээлээ.

Сургалтын үйл ажиллагаа:

  1. Эхний өдрийн үдээс өмнө ЕБ-ын “Мандал” сургуулийн бага ангийн багш Б.Мөнхзаяа “12-р сард яагаад зуны хувцастай аялав?” сэдэвт судалгаат хичээлийг зааж, ажиглалт хэлэлцүүүлэг хийх арга зүйд бодитоор суралцлаа.

m1-4

  1. Үдээс хойш Н.Оюунцэцэг: “Судлагдахуунд суурилсан хичээлийн судалгааны арга зүй, жишээ”, “Сургуульд суурилсан судалгааны арга зүй”, Д.Энхтуяа: “Хичээлийн судалгааны үе шатуудыг хэрэгжүүлэх арга техник” сэдвээр тус тус хичээл заалаа.

m5-6

  1. Сургалтын хоёр дахь өдрийн үдээс өмнө биологийн багш нарын бэлтгэсэн “Экосистем” сэдэвт судалгаат хичээлийг Ц.Бархас багш зааж, сургалтад оролцогчид ажиглалт хэлэлцүүлэг хийлээ. Ийнхүү оролцогчдод бодит судалгаат хичээл зааж ажиглуулан, хэлэлцүүлэг хийх, сайжруулах аргуудыг сургагч багш нар харуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болоход чухал нөлөө үзүүллээ.

m7-10

  1. Хоёр дахь өдрийн үдээс хойш багш нарын хичээлийн судалгааны илтгэлүүдийг сонсож сургагч багш нар илтгэлүүдийн давуу ба сул талуудыг дүгнэж, сайжруулах зөвөлгөө өгсөн нь үр дүнтэй шинэлэг ажил байлаа.

m11-14

Дүгнэлт:

Сургалтад хамрагдсан багш нар судлагдахуунд суурилсан болон сургуульд суурилсан хичээлийн судалгааны арга зүйн талаар нэгдсэн ойлголттой болж, хичээлийн судалгаа болон судалгаат хичээлийг зохион байгуулах (бэлтгэл судалгаа хийх, хичээл ажиглах, хэлэлцүүлэг хийх, хичээлийг сайжруулах) ур чадвар, судалгааны илтгэл боловсруулах арга зүйд суралцахын зэрэгцээ цаашид сургууль дээрээ хичээлийн судалгааг зохион байгуулах чиглэлээ барьж авсан давуу талтай байлаа.

Мэдээ бичсэн: ЕБ-ын “Мандал” сургуулийн сургалтын менежер Э.Мөнхзул

By admin