“Багш ажлын байрандаа бие даан хөгжих арга зүй- Хичээлийн судалгаа” сургалт нь 2023 оны 01 сарын 05 өдрөөс 01 сарын 25-ныг хүртэл https://aplus.mn/ сургалтын платформоор дамжуулан онлайн хэлбэрээр явагдаж байна. 

21 дүгээр зууны багш ажлын байрандаа бие даан хөгжих үндсэн арга зам болох Хичээлийн судалгааны арга зүйг хэрэглэх, хөгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой модуль сургалтаа 2023.01.05 өдөр амжилттай эхэллээ.

Сургалтад нийт 1500 гаруй СөБС, Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд хамрагдаж байна. Сургалтад оролцогч багш нар “Хичээлийн судалгаа” модуль сургалтын урьдчилан гаргасан төлөвлөгөөний дагуу хичээлийн унших материал, PPTX, видео хичээл, хичээлийн материалуудаа танилцаж, APLUS сургалтын платформоор дамжуулан 4 удаагийн вебнарыг 4 удаагийн давтамжтай хийгдэж байна.

ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА МОДУЛЬ СУРГАЛТЫН АГУУЛГА: 

  1. Багш Багш ажлын байрандаа бие даан хөгжих арга зүй
  2. Хичээлийн судалгааны үндсэн ойлголт
  3. Хичээлийн бэлтгэл судалгаа 
  4. Хичээл заах, ажиглах, хэлэлцүүлэг хийх
  5. Судалгаат хичээлийг сайжруулах, ХС-ны үр дүнг сайжруулах
  6. Сургуульд суурилсан хичээлийн судалгаа
  7. Сургалтын үнэлгээ агуулгын хүрээнд сургалт амжилттай явагдаж байна.

Сургалтад оролцож байгаа бүх багш нартаа амжилт хүсье.

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг 

2023.01.16

By admin