МХСН-ээс гишүүд болон судлаачдад зориулж, хичээлийн судалгааны чиглэлээр хамтран ажилладаг Япон багш нараар лекц уншуулдаг билээ. Өмнөх жил Нагоя Их сургуулийн профессорууд уншиж байсан бол энэ удаад Япон улсын Aichi Bunkyo их сургуулийн профессорууд дараах сэдвээр лекц уншина.

  1. Takashi Soejima (Professor at Aichi Bunkyo University) :  Think school innovation in Mongolia from the experience of “MANABIAI” in Komaki city
  2. Nakashima Yoshiko (Professor at Aichi Bunkyo University) : Enhancing Lesson Study and Developing Teaching Materials focusing on students learning

Лекц, хэлэлцүүлэг 5-р сарын 2-нд  МУБИС-ийн 3 дугаар байр, МБУС (64 Дүгээр дэлгүүрийн зүүн талд Биеийн тамирын сургуультай байр)-ийн 123 тоот лекцийн зааланд 15.00-17.30 цагт явагдана.

Монголд 7 хоног ажиллах Нагоя их сургууль болон  Aichi Bunkyo их сургуулийн профессорууд дараах хөтөлбөрөөр ажиллах ажээ. Үүнд:

  • 5 сарын 3-нд Шибата профессор “Мид леадер (Mid leader)” буюу ЕБС-ийн багш нарт зөвлөгөө өгдөг хүмүүст зориулсан аргачлалын тухай лекц
  • 5-р сарын 4-нд МУБИС-тай хамтарсан “ЕБС-ийн багшийн ажлын байран дахь судалгаа, менежмент сэдэв”-т хамтарсан хурал, хэлэлцүүлэг
  • 5-р сарын 1-нд Говьсүмбэр аймгийн 1-р сургууль хичээлийн анализ, судалгаат хичээл, хэлэлцүүлэг зохион байгуулах тул сонирхсон хүмүүс оролцох боломжтой.

ТА БҮХНИЙГ СУРГАЛТАД ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

МХСН, МУБИС, НАГОЯ ИХ СУРГУУЛЬ

By admin