Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн бага хурлыг “Боловсролын чанар нь ээлжит хичээлийн чанараас, хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор 2013 оноос эхлэн  жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирлээ.  Энэхүү онол практикийн бага хурал нь багш, судлаач, эрдэмтэн хэн бүгд нээлттэй оролцож, хичээлийн судалгааны аргаар бүтээсэн багшлахуй болон суралцахуйн шинэ арга зүй, технологи, туршлага, судалгааны ажлын үр дүнгээ хуваалцан тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэх замаар багшийн мэргэжлийн хөгжлийг дэмждэг  нэгэн талбар болсон байна.

2019 оны 11 дүгээр сарын 22,23 ны өдөр, Багшийн хөгжлийн ордноо зохион байгуулагдах VII бага хурлын хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

By admin