2019 оны 11 дүгээр сарын 22,23-ны  өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн VII бага хурлын нэгдсэн хуралдаанаар хичээлийн судалгааны экспертүүд болон судлаачдын 3 үндсэн илтгэлийг хэлэлцсэн билээ. Үүнд:

  1. МУБИС-ийн МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатар “Хэл бол агуулгыг интеграцчилсан суралцахуйн судалгаа”
  2. Япон улсын Сайтама их сургуулийн профессор Мацузаки Акио “What are We need Lesson Study with Realizing Student Centered Approach?”
  3.  БМДИ-ийн арга зүйч Д.Отгонтуяа “Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа ба хичээлийн судалгаа хийсэн байдлын харьцуулсан үр дүнгээс” илтгэлийг тус тус танилцуулж хэлэлцүүлэх бөгөөд илтгэл бүрд хоёр судлаач пиналистаар оролцож, тухайн илтгэлтэй холбоотой нэмэлт мэдээлийг хуралд оролцогчдод өгч, үзэл бодлоо илэрхийлсэн болно.

Онол практикийн VII бага хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлсэн мэргэжлийн судлаачдын үндсэн илтгэлүүдийн PPT  танилцуулга болон, салбар хуралдаанаар хэлэлцүүлсэн илтгэлийн хураангуйтай дараах холбоосуудаар танилцаарай.  Хурлын илтгэлүүдийн дэлгэрэнгүйг тун удахгүй байршуулах болно.

  1. Т.Ганбаатар, Хэл бол агуулгыг интеграцчилсан суралцахуйн судалгаа
  2.  Мацузаки Акио, What are We need Lesson Study with Realizing Student Centered Approach?
  3. Д.Отгонтуяа, Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа ба хичээлийн судалгаа хийсэн байдлын харьцуулсан үр дүнгээс
  4. Илтгэлийн хураангуй

By admin