МУБИС, МХСН, БМДИ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Японы Нагоя болон Айчи их сургуулийн профессор багш нар цуврал сургалт зохион байгууллаа. Сургалтыг:

Нагояа их сургуулиас: профессор Отани, Шибата, Сакамота, докторант Н.Дуламжав

Айчи их сургуулиас: профессор Сойжима, Накашима нар зохион байгууллаа.

Сургалт хэлэлцүүлэгт аймгийн таван сургуулийн захирал, сургалтын менежер багш нар, МХСН, БМДИ, МУБИС, БХ-ийн профессор багш нар, мэргэжилтэнүүд оролцлоо.

Сургалтын үйл ажиллагаа:

2017 оны 05-р сарын 01

Сургалтын үйл ажиллагааг Аймгийн засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нээж үг хэллээ. Дараа нь “Ухаалаг” I сургуулийн захирал Г.Сонинбат сургуулийн танилцуулга хийлээ.

Хичээлийн тэмдэглэлд анализ хийв.

Говьсүмбэр аймгийн “Ухаалаг” I сургууль дээр хичээлийн судалгааны тэмдэглэлд анализ хийх дадлага ажил, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургууль МХСН ба МУБИС-тай хичээлийн судалгааны чиглэлээр хамтран ажилладаг. 10-р сарын ээлжит сургалтын үеэр 6-р ангид математикийн “Өгөгдөлтэй ажиллах” сэдвээр судалгаат хичээл зохион байгуулсан билээ. Энэхүү хичээлийн бүрэн тэмдэглэл (trancript)-д сургалтад оролцогчид дадлага, хэлэлцүүлэг хийж тэмдэглэлд суурилсан хичээлийн судалгааны арга (transcript besed lesson analyse)-д суралцлаа. Хичээлийн тэмдэглэл гэдэг нь тухайн хичээлийн видео бичлэгийг бүрэн хийж бичлэгээс хичээлийн үед ярьсан багш сурагчийн бүхий л яриаг үг үсэг үлдээлгүй нэг бүрчлэн цаасан дээр буулгасан бичвэр юм. 6-р ангийн 40 минут явагдсан хичээлийн тэмдэглэл нь 10-аад хуудас бүхий багш сурагчийн 300 гаруй харилцан яриа бүхий тэмдэглэл болсон байна.

Судалгаат хичээл

Үдээс хойш 10-р сард анх заасан дээрх хичээлийн тэмдэглэлийг 2017 оны 01-р сард Японы Нагоя их сургуульд МХСН-ийн ээлжит сургалтад хамрагдсан багш нарын хийсэн анализийн дагуу дахин сайжруулсан сайжруулсан хувилбараар дахин судалгаат хичээл явууллаа. Хичээлийг багш Г.Халиун зааж, захирал Г.Сонинбат хэлэлцүүлгийг удирдан явууллаа. Энэ удаа заасан хичээлийн өмнөх хичээлийн сайжруулах саналуудыг тусган авсан сайхан хичээл болсоны зэрэгцээ хэлэлцэх санаа авах зүйл ч олон байлаа.

Сургалтын төгсгөлд гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг МХСН-ийн танилцуулга хийлээ.

2017 оны 05-р сарын 02

МХСН-ийн гишүүд, дэмжигчдэд зориулсан хоёр лекцийг зохион байгууллаа.

  1. “Комаки хотын “харилцан суралцах туршлага”-аас Монголын сургуулиудтай хуваалцах нь” сэдэвт Сойжима багш лекцэндээ харилцан суралцах (“learning together = MANABIAI“) гэж юу болох, сайн хичээл, сайн арга зүйг хэрхэн бүтээдэг, процесс ба үр дүнгээ хуваалцах, “харилцан суралцахад суралцах”, багш хүнд “хүлээх” чухал болох зэрэг чухал санаанууд бүхий туршлагаа хуваалцлаа.
  2. “Суралцахуйд суурилсан хичээлийн судалгаа, сургалтын материалыг хбгжүүлэх асуудал” сэдвээр Накашима багш лекц уншлаа. Тэрээр мэргэжлийн хамтын ажиллагаа, тэмдэглэлд суурилсан хичээлийн судалгааны арга зүй, хичээлийн хэрэглэгдэхүүнийг хэрхэн хичээлийн судалгаагаар судалж боловсруулан хөгжүүлдэг талаар сонирхолтой баримт жишээ харуулж тайлбарлалаа.

2017 оны 05-р сарын 03

БМДИ-ийн арга зүйч багш нарт зориулж Шибата профессор, Н.Дуламжав нар “Багшийн мэргэжлийн хөгжил ба хичээлийг сайжруулах” сэдвээр хичээл заалаа.

Тус хичээлээр Японы багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцооны онцлог, багш шат шатаар аажим хичээлийн судалгаа хийж өсөж хөгжих, хичээлийн судалгааны асуудлууд, сургууль багш болгоны сайн талуудыг нэгтгэж суралцах, харилцан суралцах, их сургууль, нийгэмэлэг-ТББ, ЕБС, БМДИ хэрхэн хамтран ажиллах талаар чухал асуудлуудыг хөндөж ярилаа.

2017 оны 05-р сарын 04

Япон, Монголын төлөөлөл 20 орчим хүн оролцсон дугуй ширээний ярилцлага МУБИС-ийн А байрны 207 тоотод болов. Ярилцлагад Нагояа их сургуулийн Боловсрол судлал- Хүний хөгжлийн сургуулийн захирал Үэда Такео “Орон нутагт тулгарч буй асуудлыг шийдэх сургууль төвт боловсролын шинэчлэл”, БМДИ-ийн захирал А. Туяа “БМДИ-ийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт үндсэн илтгэл тавив. Мөн МУБИС-ийн МБУС-ийн захирал О. Алтангоо, Нагояа их сургуулийн проф. Отани, проф. Шибата нар хичээлийн чанар, хичээлийн судалгаа нь сургуульд суурилсан судалгаа, судалгаанд суурилсан сургуулийн хоорондын уялдаа болох тухай болон их дээд сургуулийн шинэчлэл зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал солилцов. Ярилцлагыг МУБИС-ийн проф. Нямжав, Боловсролын зээлийн сангийн захирал Лхагвасүрэн нар удирдаж явууллаа. Ярилцлагын төгсгөлд МХСН-ийн УЗ-ийг төлөөлж Б. Хишигбаяр Хичээлийн судалгааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлээр Монголын мэргэжлийн байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

МХСН

DSC_0177 (1)

By admin