МХСН, МУБИС, Нагоя Их сургуулийн хамтарсан хичээлийн судалгаа, хичээл ажиглалтын талаар санал солилцох зорилготой “Lesson study on child observation methods” сэдэвт хэлэлцүүлэгт сургалтыг 2016 оны 10-р сарын 23-нд МУБИС дээр зохион байгууллаа. Сургалтад МХСН-ийн гишүүд, МУБИС, МУИС, БХ, БМДИ, ЭМШУС-ийн судлаачид болон ЕБС-ийн багш, удирдлага, багш бэлтгэх сургуулийн оюутнууд оролцлоо.

Сургалтын эхэнд МХСН-ийн үйл ажиллагааны товч танилцуулгыг гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг хийж, Нагоя их сургуулийн профессор Takashi Otani “Чанарын судалгааны арга”, профессор Yoshiaki Shibata “Хүүхэд ажиглах арга” сэдвээр шинэлэг, сонирхолтой лекц уншлаа.

Нагоя их Сургуулийн профессорууд, МУБИС-ийн МБУС-тай хамтран ажилллах төслийн бэлтгэл болгож УБ хотын 2, хөдөө орон нутгийн нэг сургуульд зочилж судалгаат хичээл, хичээлийн хэлэлцүүлгийн өнөөгийн байдалтай танилцаж, зөвлөгөө өгөв. Энэхүү үйл ажиллагаанд МУБИС, МХСН-ийн гишүүд хамтран оролцлоо.

Мэдээлэл сурталчилгааны алба

10-311 10-312 10-313 10-314 10-315 10-316

By admin